Дуучин Эми Уайнхаусын амьдралаас сэдэвлэсэн “Back to Back” киноны трэйлэр олны шүүмжлэлд өртлөө


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-15

Алдарт дуучин, ая зохиогч Эми Уайнхаус нас барснаас хойш даруй арав гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ жил түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Back to Black" намтар киног хийж буй бөгөөд хэдхэн хоногийн өмнө трэйлэр нь цацагдсан. Киноны гол дүрд жүжигчин Мариса Абела тогложээ. Гэвч киноны трэйлэр цацагдсан дариудаа Эми Уайнхаусын шүтэн бишрэгчдийн шүүмжлэлд хүчтэй өртөн, продюсерын баг дуучин бүсгүйн шуугиан дэгдээсэн амьдралаас ашиг хонжоо олохыг илүүд үзсэн хэмээн буруушааж байна. 

Эми Уайнхаус уран бүтээлчийн хувьд нийт таван Грэмми хүртсэн анхны эмэгтэй дуучин бөгөөд урлагийн салбарт нөлөө бүхий нэгэн байсан. Гэвч бүсгүйн хувийн амьдрал дахь хар тамхи, архидалт, хосын ээдрээт харилцаа нь олны шүүмжлэлд хүчтэй өртдөг байв. Түүнийг хорвоог орхисноос 13 жилийн дараа ахин дуучин бүсгүйн эмгэнэлт амьдралыг хэт ил байдлаар олны өмнө дэлгэж буй нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд таатай биш байгаа аж. 

"Back to Black" кино нь Эми Уайнхаусын тухай өгүүлэх анхны намтар кино биш юм. 2015 онд Асиф Кападиа найруулагчийн бүтээсэн “Эми” баримтат кино нь Оскар, Бафта, MTV Movie Award зэрэг томоохон кино наадмуудаас шагналт хүртсэн. 2021 онд BBC-ийн "Reclaiming Amy" баримтат киног шуугиан дэгдээсэн.

Тэгвэл дуучин Эми Уайнхаусын тухай өгүүлэх дараагийн намтар кино болох Back to Black нь  дөрөвдүгээр сарын 12-нд Их Британид,  тавдугаар сарын 10-нд АНУ-д нээлтээ хийнэ. 

Эх сурвалж: BBC

  

#мэдээ