Сурагчид математик, монгол хэлний хичээлийн түвшнээ SORIL.EEC.MN сайтаар шалгах боломжтой


YOLO.mn | YOLO.MN
2024-01-12

ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/ ажиллаж байна. Сурагчид сайтад өөрийн регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэгийн түвшнээ тодорхойлох боломжтой. 

Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих болно. 

Жич: https://soril.eec.mn/eecexam/ - Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 

Эх сурвалж: БШУЯ

#мэдээ