АНГЛИ ХЭЛ сурах гэж байгаа хүнд өгөх үнэтэй ГУРАВХАН ЗӨВЛӨГӨӨ


Сондор | YOLO.MN
2017-01-16

Англи хэл сурах гэж байгаа хүмүүст үнэтэй гуравхан зөвлөгөө өгье.

1. Англи хэл дээр ном унш. Өдөр бүр хоёр цаг, толь бичиг хэрэглэхгүй, ойлгохгүй байх нь хамаагүй уншаад л бай. Үгсийг ямар тохиолдолд яаж хэрэглэдгийг далд ухамсарт чинь ном уншиж байхад автоматаар бичигддэг, үгсийн болон өгүүлбэрийн санг чинь арвин болгох ганц хэрэгсэл шүү, маш чухал юм. Амжилтын 80%

2. Англи хэл дээр кино үз. Гэхдээ орчуулагагүй кино юм шүү. Ойлгохгүй байх нь хамаагүй долоо хоногт дор хаяж гурван кино үз. Амжилтын 30%

3. Rosetta Stone апп ашигла. Хүүхэд анх эх хэлээ яаж сурдгийг судлаад гаргасан программ, үр дүн нь гайхалтай сайн аппликэйшн юм. Амжилтын 30%

Rosetta Stone аппликэйшнийг PlayStore-оос бол ЭНД,  AppStore-оос бол ЭНД дарж татаж авах боломжтой.

Хэлийг гуравхан сарын хугацаанд сурчихна гэж битгий мөрөөдөөрэй. Төгс хэлтэй болохын тулд гурвал жилийг хамгийн багадаа зарцуулна. Гурван жил сахилга баттай, өдөр бүр цаг гаргахад бэлтгэлтэй байгаарай.

Хамгийн их баялаг хаана байдаг вэ гэдэг асуултанд “Хоёр чихний хооронд” гэдэг хариулт авдаг юм. Тэгвэл тархиа хөгжүүлэх түлхүүр бол ХЭЛ. За бүгдэд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Б.Отгонсүрэнгийн фэйсбүүк хуудас

#English #Lesson #teenagers