ХАРВАРДЫН их сургууль ГЭРЭЛ ЗУРГИЙН онлайн хичээлээ ҮНЭГҮЙ заана


Үжин | YOLO.MN
2017-01-16

Харвардын их сургуулийн зүгээс гэрэл зургийн хичээлээ онлайн хэлбэрээр (англи хэл дээр) зааж эхэлжээ. Уг онлайн хичээлийн хөтөлбөрөө Харвардын их сургуулийн цахим мэдээллийн хэрэгсэл болох Alison сайтдаа байршуулжээ.

Үүнд нийт 12 бүлэг бүхий хичээл байх ба хамгийн сүүлд буюу 13 дахь бүлэгч таныг хэр их мэдлэгтэй үлдсэн гэдгийг чинь шалгах тест байгаа аж.

Хичээлийн гол агуулга нь гэрэл зургийн үүсэл хөгжил, үндсэн чанар, дижитал камер болон түүнийг хэрхэн ашиглах, тохируулгыг хэрхэн хийх, гэрэл өнгө зэргийн нөлөө, нарийн техникүүдийн талаар байх аж.

Бүртгүүлэхэд ямар нэгэн нэмэлт төлбөр шаардлагагүй, өөрийн онлайн бүртгэлээрээ (фэйсбүүк, твиттер гэх мэт) дамжин хичээлийг үзэх боломжтой юм.

Гэрэл зураг сонирхдог болон мэргэжлийн гэрэл зурагчин болох эхлэлээ тавих гэж буй хэн бүхэнд энэ нь таатай мэдээ юм. Харвардын оюутан болж 2017 оны эхлүүлэх нь сайхан санаа биш гэж үү. Суралцахаар төлөвлөж байгаа бол танд амжилт хүсье.

ЭНД дарж хичээлийн агуулгатай танилцаж, онлайн сургалтаа ЯГ ОДОО эхлүүлж болно.

Эх сурвалж:

#photography #teenagers #Harvard #Онлайн хичээл