Зориг сангийн Залуу Дадлагажигч хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2024-01-09

Залуу дадлагажигч хөтөлбөр нь EБС-ийн 10, 11-р дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр байгууллага дээрээ богино хугацааны дадлага хийх боломж олгодог хөтөлбөр юм. 

Хөтөлбөрт тавигдах шаардлага: 

  • Улаанбаатар хотын ЕБС-ийн 10, 11-р дүгээр ангийн сурагч байх 
  • Долоо хоног бүр хувь хүний хөгжлийн сургалтанд цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой байх  
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл тэмүүлэлтэй байх 
  • Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх 
  • Дээрх шаардлагуудыг хангаж байгаа сурагчид өргөдлийн маягтыг онлайнаар 

https://form.jotform.com/zorigfoundation/jip-2024 холбоосоор орж бөглөн 2024 оны 01-р сарын 28-ны өдрийн 23:59 цагийн дотор ирүүлнэ.

 

#мэдээ