Гадаадын Их Дээд Сургуулийн танилцуулга: #15 Калифорнийн Технологийн коллеж


YOLO.mn | YOLO.MN
2024-01-08

Цувралынхаа энэ удаагийн дугаараар 2024 оны дэлхийн шилдэг 100 их сургуулийн 7-д жагссан Америкийн топ их сургуулиудын нэг болох Калирфорнийн Технологийн Коллежийг танилцуулж байна. Калифорнийн Технологийн Коллеж нь 1891 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд шинжлэх ухаан, инженерийн судалгаагаар тэргүүлдэг боловсролын байгууллага билээ. Тус коллеж нь шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд зургаан эрдэм шинжилгээний хэлтэстэй. Их сургуулийн элсэлт нь өрсөлдөөн ихтэй бөгөөд жилд цөөн тооны оюутан элсүүлдэг. 

Калирфорнийн Технологийн Коллежи нь тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори, газар хөдлөлтийн лаборатори, олон улсын ажиглалтын төвийн сүлжээ зэрэг дэлхийд тэргүүлэх байгууламжтай.  

Тус коллежоос 39 Нобелийн шагналтан, нэг Филдсийн медальтан, зургаан Тюринг шагналтан, АНУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний 71 медальтан төрөн гарчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний дөрвөн ахлах эрдэмтэн мөн тус байгууллагад суралцаж байсан.   

Кампус нь Лос Анжелес хотын төвөөс ойролцоогоор 11 км-ийн зайд Калифорни мужийн Пасадена хотод байрладаг.  

Тус коллеж нь оюутнуудад ажил хийж коллежийн зардлаа олох боломжийг олгодог санхүүгийн тусламжийн Work Study хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Санхүүгийн тусламжийн өргөдөл ирүүлсэн өндөр хэрэгцээтэй бакалаврын оюутнуудыг Work-Study-д хамруулдаг аж. Оюутнууд ихэвчлэн жилд 2,500 долларын  урамшуулал авдаг. Эхний жилүүдэд 2000 доллар олгодог. Оюутнууд долоо хоногт дунджаар 4-10 цаг ажилладаг бөгөөд долоо хоногт 16 цагаас илүү ажиллахыг хориглодог аж. 

Калтекийн тэтгэлэг  

Холбооны Пелл Грант 

Холбооны Пелл Грант нь оюутны санхүүгийн суурь тусламж төдийгүй тухайн оюутны  чансааг тодорхойлдог хөтөлбөр юм. 

Хэрхэн өргөдөл гаргах вэ? 

FAFSA-г бөглөсөн оюутнууд автоматаар Pell Grant-д хамрагдана. 

Тэтгэлгийн хэмжээ нь 7,395 доллар. Мөн Калифорнийн оршин суугчдад зориулж Cal Grant тэтгэлэг олгодог.  

#нийтлэл