Оюутнуудын автобусаар үнэгүй зорчдог хөнгөлөлтийг түр зогсоож байгааг мэдэгдлээ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2024-01-04

"Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаарх мэдэгдлийг манайд ирүүлсэн. Иймд тодорхой шийдвэр гарах хүртэл 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.

Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 7 сарын 7-нд баталсан. Шинэчилсэн найруулгаар 43.2.5 буюу "Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалтыг хасжээ.

Үүнтэй холбоотойгоор 2024 оноос оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа тул холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна.

#мэдээ