ФОТО: 10 жилийн турш авсан Оскарын шагналтнуудын хөрөг зургийг дэлгэлээ


Сондор | YOLO.MN
2024-01-03

Сүүлийн 10 жилийн хугацаанд Холливудын нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын зургийг гэрэл зурагчин Марк Селигерийг авсныг "Vanity Fair" сэтгүүл дэлгэлээ.

Уран бүтээлчид Оскарын шагнал гардуулах ёслолын дараа өөрийнхөө шагналыг барин гоёмсог студид хөрөг зургаа авахуулжээ.

Селигер "Vanity Fair: Oscar Night Sessions" хэмээх шинэ зургийн цомгийнхоо нээлтээс өмнө CNN-д өгсөн ярилцлагадаа "Зарим талаараа би амьдралынхаа болон карьерынхаа туршид ийм зүйлийг л хийхийг зорьж байсан мэт санагддаг. Энэ бол мэдээж амаргүй байлаа. Үндсэндээ би гэрэл зурагчин төдийгүй найруулагч байхдаа сурсан бүх ур чадвараа ашигласан гэж хэлж болно" гэжээ.

Түүний гэрэл зургийн цомогт багтан, хөрөг зургаа авахуулсан уран бүтээлчдийг дурдвал , Энтони Хопкинс, Лэйди Гага, Тимоти Чаламет, найруулагч Лука Гуадагнино, Мишель Йео, Лупита Нионго, Жефф Голдблюм, Рами Малек гэх мэт уран бүтээлчдийг дурдаж болно.

2014 оны Оскарын анхны шагналт Лупита Нионго гартаа атгасан алтан баримлаа харан инээмсэглэн харж буй гэрэл зургаар анх энэхүү төслөө эхлүүлж байсан ба өдгөө Оскарын 200 гаруй уран бүтээлчний зургийг аваад байна.

Сонирхуулахад, гэрэл зурагчин Марк Селигер алдартнуудын зургуудыг авдгаараа алдартай бөгөөд түүний бусад уран бүтээлүүдийг ЭНД дарж үзэх боломжтой.

Эх сурвалж: CNN

 

#нийтлэл