ӨСВӨРИЙН футзалын улсын АВАРГУУД тодорлоо


Үжин | YOLO.MN
2017-01-13

МХБХ-оос жил бүр уламжлал зохион байгуулдаг өсвөрийн футзалын улсын аваргууд өнөөдөр тодорлоо.

Энэ сарын 3-наас өнөөдрийг хүртэл үргэлжилсэн өсвөрийн УАШТ хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилал дор зохион байгуулагдлаа. Энэхүү зургаан насны ангилал бүрт "Арвис" клубын багууд медаль авсан нь онцлох үйл явдал боллоо.

Хөвгүүдийн 11 хүртэлх насны алтан медальт "Дэрэн" клуб

МХБХ-ны 2016 оны "шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч" Л.Банзрагч тэргүүтэй "Арвис" клубын дасгалжуулагчид энэхүү тэмцээнд багаа тун сайн удирдаж энэ амжилтад хүрлээ.

Хөвгүүдийн 11 хүртэлх насны мөнгөн медалт "Арвис" клуб

Охидын 13 хүртэлх насны мөнгөн медальт Архангай аймгийн баг

Хөдөө орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ.

Хөвгүүдийн 11 хүртэлх насны хүрэл медальт Төв аймаг баг

Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн "Титэм хужирт багийн охид мөнгөн медаль хүртлээ.

Тийнхүү тэмцээнд байр эзэлсэн багуудад медаль, шагналыг нь өгөхөөс гадна шилдгүүдээ мөн тодрууллаа.

Охидын 11 хүртэл насны хүрэл медальт Хан-Уул дүүрэг баг.

#Sport #Freetime #Football #teenagers