“My Demon” киноны царайлаг чөтгөр Song Kang гэж хэн бэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-27

Сүүлийн үед “My Demon” цувралаараа олноос сайшаал хүртэн, царайлаг чөтгөр гэх тодотголыг аваад буй жүжигчин Song Kang-г энэ удаагийн дугаартаа онцолъё.  Бид түүнийг “Love Alarm”, “Sweet Home”, “Nevertheless” гэх киногоор нь сайн мэдэх билээ. Ингээд түүний амьдрал, алдрын замнал хэрхэн эхэлснийг сонирхуулъя. 

Сун Кан нь 1994 оны дөрөвдүгээр сарын 23-нд Өмнөд Солонгос Улсад төрж өсжээ. Одоо 29 настай. Konkuk-ийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Өндөр нь 184 см. Төгөлдөр хуур тоглох дуртай бөгөөд унтахынхаа өмнө төгөлдөр хуураа тоглож тайвширдаг байна. Жүжигчин болох хүсэл нь Леонардо Ди Каприогоос үүсэлтэй. Леонардо Ди Каприогийн   тоглосон “Титаник” киноны Жекийн дүрийг харсанаар жүжиглэх урам зориг авсан тухайгаа хуваалцаж байжээ.  

  • 2017 онд “The Liar and His Lover”, “Man in the Kitchen” зэрэг цувралын туслах дүрд тоглож жүжигчний гараагаа эхлүүлсэн түүхтэй. Мөн тус онд The Ade дуучны “Sweet Summer Night”, Suran дуучны  “Love story” дуунуудын клипэнд тоглож байжээ. Тоглосон кинонуудыг нь дурьдвал: 
  • 2018 онд “Beautiful Vampire” кино 
  • 2019 онд “When the Devil Calls Your Name” кино 

“Love Alarm” ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэсэн цуврал ба Сун Каны анхны гол дүр. Уг цувралд сонгогдохдоо 900 хүнээс шалгарчээ. 

  • 2020 онд “Sweet Home” ижил нэрт вебтүүнээс сэдэвлэсэн цуврал. Уг цуврал нь дэлхий даяар ихээхэн алдаршиж, цацагдсан эхний дөрвөн долоо хоногт 22 сая хүн үзсэн байна. 
  • 2021 онд “Love Alarm 2” цуврал 
  • “Navillera” ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэсэн цуврал. Тус цувралд балетчин залуугийн дүрд тоглох ба дүрээ сайн гаргахын тулд зургаан сарын турш балетын хичээлд суусан байна.
  • “Nevertheless” романтик драмад гол дүрд тоглосон. 
  • 2021 он бол түүний хамгийн амжилттай үе гэж нэрлэгддэг. Түүний тоглосон эл цувралууд нь Neftlix-ийн шилдэг кино жагсаалтын эхний хэдэн байруудад жагссан нь түүнийг “Neftlix-ийн хүү” гэж нэрлэгдэхэд хүргэжээ. 
  • 2022 онд “Forecasting Love and Weather” цуврал 
  • 2023 онд “My Demon” цуврал 
  • “Sweet Home 2” цувралд дүр бүтээжээ. 

Түүнчлэн 2020 онд Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний бренд болох “Banila Co”-ийн элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 

Сун Кан нь ирэх онд цэрэгт татагдах магадлалтай ба “Sweet Home 2” цуврал нь түүний цэрэгт татагдахаас өмнөх сүүлийн цуврал болно гэжээ. 

Түүний инстаграмм хаяг: songkang_b  

#нийтлэл