Гэртээ ганцаараа киноны жүжигчид Өмнө ба Одоо


YOLO.mn | YOLO.MN
2023-12-25

Жил бүрийн Зул сарын баяраар бидний догдлон үздэг, баярын уур амьсгалыг эрхгүй мэдрүүлдэг кино бол гарцаагүй “Гэртээ ганцаараа” билээ. Энэхүү дурсамжит бүтээл үзэгчдэд халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлээд хэдийн 33 жил болсон аж. Тэгвэл киноны уран бүтээлчид энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.  

Маколей Калкин 

                      

Маколей Калкин энэ хугацаанд "Bunny Ears" подкастыг хөтөлж байсан бөгөөд 2021 онд  American Horror Story-ийн 10-р улиралд тоглосон. 

Харри  Лайм 

Тэрээр 1999 онд Холливудын кино урлагаас завсарлага авахаасаа өмнө Казино (1995), Gone Fishin' (1997), Lethal Weapon 4 (1998) зэрэг кинонд тоглосон. Мөн 2019 онд Netflix-ийн The Irishman кинонд дүр бүтээжээ.  Тэрээр удахгүй Peacock инээдмийн цувралын Пит Дэвидсон гэх өвөөгийн дүрд тоглох аж.  

Дэниел Стерн 

Тэрээр 2013 онд Whip It (2009), Workaholics, Getting On зэрэг кинонд тоглосон. Мөн 2019-2021 онд Hulu's Shrill-д тоглохоосоо өмнө тэрээр WGN-ийн Manhattan-д  дүр бүтээжээ. 

Кевиний ээж Кейти 

Энэ дүрийг алдарт жүжигчин  Кэтрин О’Хара бүтээсэн билээ. Тэрээр 1988 онд Beetlejuice кинонд тоглосноор Холливудад хөл тавьсан юм. Кэтрин О’Хара “Glenn Martin DDS, Skylanders Academy” зэрэг шоу нэвтрүүлэгт оролцож 2020 онд шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний Эмми шагналыг хүртсэн билээ.  Жүжигчин 1992 онд продакшны дизайнер Бо Велчтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. 

Кевиний аав Петр 

Кевиний аавын дүрийг жүжигчин Жон Херд бүтээжээ. Тэрээр эл дүрийг бүтээснээсээ хойш Херд Radio Flyer, Gladiator, The Pelican Brief зэрэг хэд хэдэн кино, телевизийн шоунд тоглосон.  Херд 2017 онд 71 насандаа  зүрхний шигдээсээр нас баржээ.  

 

#нийтлэл