2024 онд ажлын байранд шаардагдах ур чадварууд


YOLO.mn | YOLO.MN
2023-12-25

Сургалт судалгааны Coursera байгууллагаас гурав дахь жилдээ “Ажлын  байрны ур чадвар”-ын тайланг гаргажээ. Энэ жил кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны салбарт ажиллах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдсэн аж. 2024 оны ажлын байрны ур чадварын тайланд 100 гаруй орны 3000 бизнес, 3600 дээд боловсролын байгууллага, ЗГ- тай холбоотой таван сая ААН-ыг оролцуулан хурдацтай хөгжиж буй ур чадваруудыг тодорхойлжээ. Ингээд тайлангийн үр дүнтэй танилцана уу? 

Манлайллын ур чадвар 

Хурдацтай өөрчлөгдөж буй макро эдийн засгийн өнөөгийн нөхцөлд стратегийн манлайлал чухал байр суурийг эзлэх болжээ. Багийн сайн гишүүн байх, бүлгийг удирдах чадвараа хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг сануулж байна. 

Хиймэл оюун ухаантай холбоотой ур чадвар  

Сoursera-н хиймэл оюун ухаантай холбоотой сургалтад энэ жил нийт 6.8 сая хүн хамрагджээ. Хиймэл оюун ухаантай холбоотой ур чадварт хөрөнгө оруулалт хийх нь бүтээмжийг нэмэгдүүлэх  гол түлхүүр болж байна.  

Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын ур чадвар 

Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын ур чадварын эрэлт нэмэгдсээр буй. Жагсаалтад орсон шилдэг технологийн ур чадварын тал хувийг кибер аюулгүй байдлын ур чадвар эзлэх болжээ. Энэ салбарт 3.5 сая орчим кибер аюулгүй байдлын ажилтны эрэлт бий.   

Бизнесийн ур чадвар  

Бизнесийн ур чадвар, ялангуяа дижитал маркетинг зэрэг нь хамгийн хурдацтай хөгжиж буй ур чадваруудын жагсаалтыг тэргүүлэх болжээ. Маркетинг, зар сурталчилгааны салбарын эрэлт өссөн энэ үед бизнесийн байгууллагууд дээрх ур чадварыг шаардах болсон аж.  

Өгөгдөл, дата мэдээлэлтэй ажиллах ур чадвар 

Судалгаагаар 2025 он гэхэд  дата өгөгдлийн эрэлт 70% нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нийт ажилчдын ердөө 11% нь л өгөгдлийн санг тайлж унших чадвартай аж.  Тиймээс өгөгдөлд дүн шинжилгээ хийж  ажиллах чадвартай хүмүүсийн эрэлт нэмэгдэнэ.  

Вэб хөгжүүлэлт болон тооцоолох ур чадвар 

Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт вэб фреймворк болон үүлэн тооцооллын ур чадвар чухал байр суурийг эзэлж буй. Дэлхийн үүлэн тооцооллын зах зээл 2022 онд 490.3 тэрбум доллар байсан бол 2023 онд 591.8 тэрбум доллар болж өсжээ. Түүнчлэн дэлхийн нийт ажилчдын 73% нь одоогоор бизнесүүдэд шаардлагатай дижитал ур чадварыг эзэмшихэд бэлэн биш байна гэж хариулсан аж. Эдгээр ур чадварт хөрөнгө оруулалт хийх нь технологитой ажиллах чадвартай боловсон хүчин дутагдаж буй өнөө үед онгой чадвар болж байна. 

Хяналт, хэрэгжилтийг хангах ур чадвар  

Аудитын ур чадвар нь хамгийн эрэлттэй ур чадваруудын нэгд болж энэ төрлийн хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын тоо эрс нэмэгдсэн аж. Дэлхийн томоохон байгууллагууд өгөгдөл болон AI технологийг задлан шинжлэх чадвартай мэргэжилтнүүдийг хайх болжээ.   

Эх сурвалж: Coursera

  

 

#мэдээ