ITU Залуучуудын зөвлөх хороо шинэ гишүүний элсэлт зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2023-12-19

ITU буюу НҮБ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн агентлагийн Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх залуучуудын зөвлөх хороо шинэ гишүүний сонгон шалгаруулалт зарлалаа. 

Энэхүү хороо нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй залуу манлайлагчдын дуу хоолойг сонсож, санал санаачилгыг дэмжих зорилготой юм.  

Хэрэв та 18-30 настай, шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, харилцаа холбооны чиглэлээр суралцдаг эсвэл үйл ажиллагаа явуулдаг залуучуудын байгууллагын тэргүүн эсвэл гишүүн, энэ чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай, мөн Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулж байсан туршлагатай бол өргөдлөө явуулаарай! 

ЗЗХ-д өргөдлөө ирүүлсэн залуучуудаас 12 гишүүнийг сонгон шалгаруулна.  

Та дэлхий дахинд дижиталчлалын ялгаатай байдлыг арилгаж, харилцаа холбооны салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал 2024 оны 1-р сарын 12-ны дотор өргөдлөө илгээгээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/4agFKCC холбоосоор аваарай. 

 

#мэдээ