Billboard-ийн 200 жагсаалтад 5 долоо хоног багтсан анхны Кпоп соло дуучин Jungkook боллоо


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-18

BTS хамтлагийн Jungkook цэрэгт татагдсаныхаа дараа Billboard чартуудын дээд амжилтыг эвдсэн хэвээр байна. 

Jungkook-ийн анхны бие даасан цомог болох "GOLDEN" нь өнгөрсөн сард Billboard 200 жагсаалтын хоёрдугаарт жагсаж байжээ. Харин энэ сарын дундуур 33-т тогтвортой жагсаж байна.  

Jungkook нь Billboard 200 жагсаалтын шилдэг 40-д таван долоо хоногийн турш жагссан анхны Солонгосын соло дуучин боллоо. Мөн Billboard-ийн Artist 100-д 17 долоо хоногийн турш жагссан анхны К-поп соло дуучин юм. Энэ долоо хоногт 16-т жагсаж байна. 

Түүний соло дуу болох "Standing Next to You" нь Billboard-ийн Дижитал дууны борлуулалтын жагсаалтад нэгдүгээр байранд орж, АНУ-д хамгийн их борлуулалттай дуу болж чадсан юм. "Standing Next to You" нь Billboard's Hot 100 жагсаалтад таван долоо хоног дараалан 72-т жагссан бол түүний "3D" соло дуу нь ес дэх долоо хоногтоо 92-т жагсжээ. 

Мөн "GOLDEN" цомог нь тав дахь долоо хоногтоо Billboard-ийн шилдэг цомгийн борлуулалтын жагсаалтын 14-т жагсжээ. АНУ-ын Billboard's Global жагсаалтад "Standing next to You" нь энэ долоо хоногт 7-р байранд, "Seven" 10-т, "3D" 23-т, "Yes or No" 169-р байранд тус тус жагсаж байна.  

Эх сурвалж: Soompi 

#мэдээ