“Аpple” урт гартнуудын аюулаас сэргийлж, "iPhone"-ийг нууц кодоор нээх боломжгүй болгоно


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-12-14

“Аpple” компанийн хувьцааны ханш 1.7 хувиар өсөж, нэгж хувьцааны ханш нь197.96 ам.доллар боллоо

“Аpple”-ийн “iPhone” гар утас хулгайд алдагдсан, мөн гэмт этгээд хэрэглэгчийн нууц кодыг мэдэж авсан тохиолдолд тухайн утсан дээрх нэн чухал мэдээлэлд хандах боломжийг нь хязгаарлах шинэ функцийг “Apple” нэвтрүүлэхээр болжээ.

“Stolen Device Protection” нэртэй тус функцийг агуулсан “iOS 17.3” үйлдлийн системийн шинэчлэлийг тус компани туршилтын бета хэлбэрээр гаргасан байна.

Энэхүү сайжруулалтаар хулгайлагдсан гар утаснаас хадгалсан нууц үг харах, “Apple ID” тохиргоог нь өөрчлөх, төлбөрийн мэдээллийг нь авах, “Find My iphone” функцийг идэвхгүй болгох үйлдэл хийх үед нууц код бус “Face ID” болон “Touch ID” шаарддаг болох юм байна.

“Аpple” компанийн хувьцааны ханш 1.7 хувиар өсөж, нэгж хувьцааны ханш нь197.96 ам.доллар болж шинэ дээд түвшинд хүрлээ. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш энэ онд 52 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.08 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна.

Аравдугаар сараас хойш БНХАУ дахь борлуулалт нь буурснаас болж хувьцааны ханш нь таван сарын доод цэгт хүртэл унаад байсан ч ийнхүү эргэн сэргэж эхэлснээр тус компани үнэ цэнээ дахин бататгасан хэрэг боллоо.

“Wall Street”-ийн зүгээс “Apple”-ийн бизнесийг ирэх онд дахин эрчээ авна гэсэн эерэг төсөөлөлтэй байна.

#мэдээ+1