“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэгийг зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2023-12-12

KFC брэнд “ДҮҮРГЭ” компанит ажлын хүрээнд, оюутан залуучуудад бүтэн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгох "KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" хөтөлбөрийг зарлалаа. 

Тус тэтгэлэгт дотоодын их, дээд сургуулийн оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр хамрагдах боломжтой ба, зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй, хичээлийн бус цагаар нэмэлт орлоготой болох боломжтой. 

Өргөдөл, хүсэлтийг 2023.12.20-ны 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна. 

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар: 

  • https://form.jotform.com/233323088416454 хаягаар өөрийн анкетыг кирилл үсгээр бүрэн бөглөх 
  • Анкет, цээж зураг (3х4 хэмжээтэй) 
  • Сүүлийн 1 жилийн дүнгийн тодорхойлолт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна.) 
  • Өөрийн гаргаж байсан амжилт, олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсныг гэрчлэх баримтууд (Зөвхөн сүүлийн 2 жилд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материалуудыг хавсаргах) 
  • Видео бичлэг 2-3 минут (өөрийн товч танилцуулга, тэтгэлэгт хамрагдах хэрэгцээ шаардлага, ирээдүйн зорилго) 

Сонгон шалгаруулалтын үе шат: 

  • Анкет + видео бичлэг шалгаруулалт 
  • Ганцаарчилсан ярилцлага 

Тавигдах шаардлага: 

  • Дүнгийн тодорхойлолт (2,3,4 түвшний оюунууд 3.0 болон түүнээс дээш, шинэхэн төгсөгч бол 80%+ байх) ; 
  • Хувь хүний хандлага, ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог ; 
  • Цаашид KFC Монгол брэндэд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй бол давуу тал болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг kfc-marketing1@tavanbogd.com, kfc-marketing2@tavanbogd.com хаягаар аваарай. 

 

#мэдээ