Тэйлор Свифтийн аялан тоглолт 1 тэрбум долларын орлого олж рекорд тогтоолоо


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-11

Тэйлор Свифтийн “The Eras” аялан тоглолт нь 1 тэрбум долларын орлого олсон анхны аялан тоглолт боллоо. “Pollstar” сэтгүүлийн мэдээлснээр тус тоглолт нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон тоглолт болжээ.

“The Eras” аялан тоглолт энэ оны гуравдугаар сарын 17-нд Аризона мужийн Глендейл хотоос эхлэж найман сарын хугацаанд нийт 60 орчим улсад аялан тоглолтоо хийсэн. Тус тоглолт нь ирэх оны арванхоёрдугаар сарын 8-нд Колумб улсад дуусна. Тоглолтын тасалбарын дундаж үнэ нь 238.95 ам доллар бөгөөд одоогоор 4.3 сая тасалбарыг борлуулжээ. Эл тоглолт нь гурван цаг үргэлжлэх ба нийт 44 дуунаас бүрдсэн.

Өмнө нь Sir Elton John “Farewell Yellow Brick Road” аялан тоглолтоороо 939 сая долларын орлого олж хамгийн их орлого олсон аялан тоглолт болж байжээ. Тус тоглолт нь 2018 оны есдүгээр сарын 8наас энэ оны долоодугаар сарын 8н хүртэл буюу таван жилийн хугацаанд 323 шоу тоглолтоор уг амжилтыг эзэмшиж байжээ. 

Эх сурвалж: NME.mn

 

#мэдээ