“Залуу элч” хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2023-11-29

Doha Debates буюу Доха мэтгэлцээн нь дэлхийн сайн сайхны төлөө аливаа асуудлыг бүх талаас нь сонсож, ойлгож, зөвшилцөлд хүрэхийг зорьдог залуусын нэгдэл юм. Тус нэгдлээс 18-26 насны залууст зориулж “Залуу элч” хөтөлбөрийг 2024 оны нэгдүгээр сарын 17-ноос гуравдугаар сарын 27-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. 

 
Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжил, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, систем сэтгэлгээ зэрэг сэдэв, ур чадварт суралцах цахим сургалтуудад хамрагдаж, олон орны залуустай хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын сүлжээний нэг хэсэг болно. Амжилттай төгсөгч нарт сертификат олгох ба олон улсын төгсөгчдийн эгнээнд орж цаашдын хөтөлбөрүүдэд хамрагдах юм. 
 
Та 2023.12.01-нээс өмнө материалаа илгээгээрэй.  Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг https://dohadebates.com/ambassador-program/ 

#мэдээ