Энэ жилийн хоёр дахь ЭЕШ ирэх сарын 7-ноос эхэлнэ


Сондор | YOLO.MN
2023-11-27

Энэ жилийн хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхлэх талаар БШУЯ-наас мэдээллээ.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  •  Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  •  Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  •  Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарууллаа.

#мэдээ