PUBG Mobile-ын дэлхийн аваргын финалд Монголын 3 баг тоглоно


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-11-27

  • PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
  • Тэмцээний финалд өрсөлдөх Монголын гурав дахь багаар "IHC Esports" тодорлоо

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "PUBG Mobile Global Championship 2023" Малайзын нийслэл Куала Лумпур хотод болж байна.

Тэмцээний финалд өрсөлдөх сүүлийн таван эрхийн төлөөх "Last Chance" шатны тоглолтууд өнөөдөр болж Монголын "IHC Esports" баг 4-р байр эзэлснээр эрхээ авлаа. Ийнхүү тэд "Grand Final"-д өрсөлдөх монголын гурав дахь баг болсон бөгөөд дэлхийн 2023 оны шилдэг 16 багийн нэгээр нэрлэгдлээ.

Монголын "Stalwart Esports" болон "4Merical Vibes" багууд хэсгийн шатнаас шууд финалд оролцох эрхээ аваад байсан юм. Гранд финалын тоглолтууд 12-р сарын 8-д эхэлнэ.

  • "NB Esports" дэлхийн аваргын хоёрдугаар шатанд шалгарлаа
  • Монголын Stalwart Esports баг дэлхийн аваргын Гранд Финалд шалгарлаа
  • 11 САРЫН СПОРТ: PUBG Mobile, Mobile Legends-ийн дэлхийн дэвжээнд Монгол багууд

PMGC 2023-д Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

#мэдээ