Монголын "Team Lilgun" гурав дараалан хожлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-11-26

  • MLBB-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
  • Монголын "Team Lilgun" баг "M5 World Championship"-д оролцож байна
  • Тэд гурав дараалан хожиж хэсгээ тэргүүллээ

Mobile Legends: Bang Bang-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "M5 World Championship"-ын "Wildcard" шатны тоглолтууд Малайзын Селангор хотод үргэлжилж байна.

Найман шилдэг баг "Group Stage" шатны хоёр эрхийн төлөө тоглож буй Wildcard шатны "В" хэсэгт Монголын "Team Lilgun" баг багтсан. Тэд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын "KeepBest Gaming" багтай хийж 1-2 харьцаагаар хожсоноор гурав дараалсан ялалтыг авч хэсгээ тэргүүллээ.

Тэмцээний эхний тоглолтдоо Оросын "Umbrella Squad" багийг 2-1 харьцаагаар, Аргентины "Imperio" багийг 2-1 харьцаагаар буулган хожсон тэд өнөөдөр тус үр дүнгээ давтав. Хамгийн сонирхолтой нь Lilgun учраа бүртээ эхний game-д хожигдсон ч дараагийн хоёр game-дээ дараалан илүүрхсэн юм.

  • "Team Lilgun" хоёр дахь тоглолтдоо хожсоноор хэсгээ тэргүүлж эхэллээ
  • "Team Lilgun" дэлхийн аваргын эхний тоглолтдоо хожлоо
  • ESN National Championship: MLBB тоглоомын аварга TEAM LILGUN Малайзыг зорилоо

В хэсгээс Аргентины "Imperio" баг өнөөдөр Umbrella Squad-ыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарав.

Team Lilgun ДАШТ-ий үндсэн шат буюу "Group Stage"-д тоглох эрхийн төлөө маргааш Wildcard шатны А хэсгийн хоёрдугаар байр Лаосын "Niightmare Esports" багтай тоглоно.

М.Энхбат "Aizn", Т.Багабанди "Zxaura", М.Амармөрөн "Forbid", Ч.Эрдэнэмөнх "Bebex", Б.Батболд "Ethan" нарын бүрэлдэхүүнтэй Team Lilgun нь Mobile Legends-ын ДАШТ-д Монгол улсыг төлөөлж буй анхны баг юм.

#мэдээ