Park Bo Young, Choi Woo Shik нар шинэ драмад хамтран тоглох уу?


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-11-26

Жүжигчин Park Bo Young удахгүй нээлтээ хийх романтик, инээдмийн төрлийн драмад гол дүр бүтээхээр болсон гэдгийг “Starnews” сэтгүүлээс мэдээллээ. Жүжигчний агентлагаас энэхүү саналыг нааштайгаар хүлээн авсан гэдгийг мэдэгдэв.  

Харин эрэгтэй гол дүрийн хувьд жүжигчин Choi Woo Shik тоглож магадгүй. Түүнийг гол дүрд тоглуулахаар ярилцаж байгаа аж. 

Тус драма нь Kim Moo Bin гэх туслах найруулагч эмэгтэйн кино найруулагч болох адал явдалт үйл явдлын тухай өгүүлдэг. Тэрээр аавыгаа даган кино урлагт хөл тавьснаар түүний амьдрал эхэлнэ. Нөгөө талд дэлхий дээрх бүх киног үзэхийг мөрөөддөг Go Gyeom гэх залуу байна. Тэд кино зураг авалтын үеэр танилцан, бие биедээ дасдаг.  Эл бүтээл нь бүхэлдээ залуу хосын хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх гайхалтай хайрын түүхийг өгүүлнэ. 

Киноны зохиолыг бидний сайн мэдэх “Our beloved summer”-ны Lee Na Eun бичжээ

#мэдээ