“Боловсролын ба Карьерын үзэсгэлэн 2023” болно


YOLO.mn | YOLO.MN
2023-11-22

Улаанбаатар дахь Бритиш Сургуулиас жил бүр "Боловсролын ба Карьерын Үзэсгэлэнг" зохион байгуулдаг.

Тус үзэсгэлэн нь 16-аас дээш насны сурагчдад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын ба гадаадын салбар бүрийн төлөөлөл болсон байгууллагууд, мэргэжилтнүүдтэй харилцах боломж олгон, улмаар сурагчдад боломжуудыг таниулах, төрөл бүрийн мэргэжлийн чиг баримжааг олгохыг зорьдог билээ.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Огноо: 2023 оны арваннэгдүгээр сарын 24, 25 ны өдөр

Байршил: Улаанбаатар дахь Бритиш сургуулийн байран дээр

Оролцогчид:

Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид болон Улаанбаатар хот дахь бусад олон улсын ахлах сургуулиудын сурагчид оролцоно. 

Үзэсгэлэнд оролцсоноор:

  • Хүсэл тэмүүллээр дүүрэн, шинийг эрэлхийлсэн сурагчдад өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй салбартаа ямар карьерын боломж буйг харуулах
  • Хувийн туршлага болон зөвлөмжүүдийг залуу үеийнхэндээ дамжуулах 
  • Ирээдүйд дадлага эсвэл ажлын байр олгох боломжтой залуу авьяастантай танилцах.

 

#мэдээ