Жүжигчин Ryu Jun Yeol, Hyeri нар салжээ


YOLO.mn | YOLO.MN
2023-11-13

Арваннэгдүгээр сарын 13 буюу өнөөдөр Өмнөд Солонгосын цахим сүлжээнд жүжигчин Ryu Jun Yeol, Hyeri хоёр харилцаагаа тасалсан тухай мэдээлсэн.

Мэдээллийн хариуд хоёр жүжигчний агентлагаас "Тэд удаан хугацаанд ярилцсаны эцэст зүгээр найзууд байхаар шийдсэн” хэмээн мэдэгдсэн аж.

Хоёр жүжигчин 2016 онд "Reply 1988" олон ангит кинонд хамтран тоглосон бөгөөд хосын харилцаагаа 2017 онд олон нийтэд зарласан.

Эх сурвалж:Soompi

#мэдээ