Avatar: The Last Airbender’ киноны нээлтийн тов зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2023-11-11

Netflix "Avatar: The Last Airbender" киноны анхны трэйлерээ өчигдөр танилцууллаа. 2005 онд Никелодеон дээр нээлтээ хийсэн хүүхэлдэйн киноны үйл явдлын бодит өрнөл "Аватар: Сүүлчийн Агаар бөхийгч" кинонд гарах аж. 
Энэ цувралд Катара (Киавентио), Сокка (Иан Осли), хунтайж Зуко (Даллас Жеймс Лю), Галын эзэн Озай (Даниел Дэ Ким), Аанг (Гордон Кормиер), Авга ах Айрох (Пол Сун-Хён Ли), Гүнж Азула (Элизабет Ю), командлагч Жао (Кен Лён) нар тогложээ. 
Эл бүтээл нь дундад зууны үеийн  дэлхий, агаар, гал, усыг удирдаж чадах онцгой хүчний түүхийг өгүүлэх уран зөгнөлт кино юм. 
Avatar: The Last Airbender’ кино хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийнэ. 


Эх сурвалж: CNN

 

#мэдээ