Hansen Leadership Institute 2024 оны тэтгэлэгтээ өргөдөл хүлээн авч байна


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-11-07

"Hansen Leadership Institute" хөтөлбөр нь залууст асуудлыг шийдэх ур чадвар, манлайлал мөн өөрийн нутгаа сайжруулахад чиглэнэ. Хөтөлбөрт оролцогч нь ирэх оны зургадгаар сард АНУ-ын Сан Диэго их сургуулийн кампуст гурван долоо хоногийн турш байрлан, сургалтад суух юм.

Тавигдах шаардлага:

  • Хүсэлт илгээгч 20-26 насны хооронд байх
  • Олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр сонирхолтой эсвэл суралцдаг бакалаврын болон магистрын оюутан байх
  • Нийгэм болон орон нутагтаа манлайлах ур чадвараараа нөлөө үзүүлсэн байх
  • Англи хэлний академик ур чадвартай байх
  • АНУ руу өмнө нь зорчоогүй байх

Нислэгийн тийз, хоол, байр зэрэг хөтөлбөрийн бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай.

https://hansenleadershipinstitute.org/apply-now/?fbclid=IwAR3CLXtKouXQgbSkCeJLFUCqnHlpLSln01XcOhERQGRT1THdLGjuoouKm6Y

#мэдээ