АРВАН НЭГДҮГЭЭР сард цацагдах 8 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-11-02

Календарийн хуудас Арван нэгдүгээр сарыг зааж ширхэглэн будрах цастай өдрүүд хэдийн эхэллээ! Архаг к-драмачид минь шинэхэн цувралуудаа тухлан үзээрэй.

Moon in the Day

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 1

Тайлбар: 1500 жилийн турш үргэлжилсэн сэтгэл хөдөлгөж, зүрх шимшрүүлэм хайрын түүх. 

Daily Dose of Sunshine

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 3

Тайлбар: Вэбтүүн зохиолоос сэдэвлэсэн уг к-драма нь нэгэн сэтгэцийн эмчийн бодит  түүхийг өгүүлэх болно. 

Vigilante

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 8

Тайлбар: Өдөр нь хуулиа сахин мөрдөж, шөнөөр гэмт хэрэгтэн мөрдөж, тулгарсан асуудлыг шийддэг их сургуулийн оюутан Ким Жи Ён-ий түүх. 

Goryeo-Khitan War

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 11

Тайлбар: Солонгос улсын армийн ерөнхий командлагч King Hyun Jong, Kang Gam Chan нарын түүхийг өгүүлнэ.

A Bloody Lucky Day

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 24

Тайлбар: Таксины жолооч О Тэк нэгэн цуврал алуурчныг Мокпо руу өндөр хөлсөөр хүргэж өгнө. 

The Story of Park’s Marriage Contract

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 24

Тайлбар: 19-р зууны Жусоны иргэн өдгөө 21-р зуунд ирж гэрээт гэрлэлттэй нүүр тулах болно

My Demon

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 24

Тайлбар: Хайр дурлал, хосын харилцаанаас хол хөндий нэгэн болох Do Do Hee (Kim Yoo Jung)  Jung Gu Won (Song Kang)-тай гэрээ байгуулснаар амьдрал нь төсөөлж ч байгаагүйгээр нь  өөрчлөгдөх болно. 

Tell Me You Love Me

Цацах тов: Арван нэгдүгээр сарын 27

Тайлбар: Өөрийн нам гүмхэн ертөнцдөө эрх чөлөө мэдэрдэг сонсголын бэрхшээлтэй Ча Жин Ву болон Жун Мо Юн нарын хайр дурлал хэрхэн өрнөх бол?

Эх сурвалж: soompi.com

 

#нийтлэл