Чевнингийн төгсөгчид туршлагаасаа хуваалцах өдөрлөг болно


Сондор | YOLO.MN
2023-11-02

My Chevening Journey эвент нь Их Британийн Засгийн газрын Chevening-ийн тэтгэлгээр суралцсан үе үеийн төгсөгчид буюу Чевнерүүд өөрсдийн онцгой түүхийг хуваалцаж, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт бэлтгэж байгаа залуустаа зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгуулж буй  үнэ төлбөргүй үйл ажиллагаа юм.

Chevening-ийн тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас жил болгон олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан мастерийн 1 жилийн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт тэнцэж, амжилттай суралцсан Чевнерүүдэд тохиолдсон сорилт бэрхшээл, тэдгээрийг даван туулах явцдаа ойлгож ухаарсан сургамж болон Их Британид суралцсан туршлага нь тэдэнд хэрхэн тусалсан талаар сонсож, төгсөгч нартай танилцан нетворк үүсгэх боломжийг битгий алдаарай.

Хэзээ: 2023 оны 11 сарын 3-ны Баасан гарагт, 15:00 цагт

Хаана: Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт MG Ballroom

Уг үйл ажиллагаа нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ч суудлын тоо хязгаартай

                                                                                                                   Хөтөлбөр

Фэйсбүүк дээрх үйл явдлын зар: https://www.facebook.com/events/1456398264905275

Албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/mycheveningjourney

                                                             Өөрийн туршлагаа хуваалцах илтгэгч нарын мэдээлэл:

#мэдээ