Кпоп ертөнцийг донсолгосон энэ оны шилдэг Соло уран бүтээлүүд


YOLO.mn | YOLO.MN
2023-11-01

IU, Taeyeon үзэгч фенүүддээ соло уран бүтээлээрээ бэлэг бариагүй ч энэ онд олон гайхалтай бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Ингээд Kпоп ертөнцийг донсолгосон 2023 оны шилдэг соло уран бүтээлүүдтэй танилц.

Agust D - D-DAY

Agust D цэргийн албанд татагдахаасаа өмнө шүтэн бишрэгчдэдээ шинэхэн уран бүтээлээр бэлэг барьсан. Түүний эл эргэн ирэлт нь олны таашаалд ихээхэн нийцсэн.

SHINee Key - Good & Great  

SHINee Key энэ жил хоёр цомог гаргасан нь шүтэн бишрэгчдийг нь байлдан дагуулаад буй.

WOODZ - OO-LI

Дөрөвдүгээр сард гарсан эл цомог одоо ч жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

Kwon Eunbi - The Flash

"The Flash" цомгийг 2023 оны  эмэгтэй уран бүтээлчдийн гаргасан шилдэг бие даасан хувилбар гэж сайшааж буй. Түүний бүтээл бүр чадварлаг гоцлол дуучин гэдгийг баталсаар ирсэн. 

EXO Kai - Rover

Дуу бүжгийн төгс хоршлыг мэдрүүлэх Rover бүтээл нь гарцаагүй энэ жилийн шилдэг соло уран бүтээлийн нэг юм. 

GOT7 Jinyoung - Chapter 0: WITH

GOT7 хамтлагийн гишүүдээс Jinyoung хамгийн сүүлд соло уран бүтээл гаргасан. Тийм учир түүний онцгой түүхийг өгүүлэх сахиусан тэнгэр шиг эл цомог олны таашаалд ихээхэн нийцээд буй. 

BTS Jimin - Like Crazy

Эл цомог нь үзэгчид төдийгүй хөгжмийн шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлээр нэрлэгдээд буй. Жиминий Like Crazy дуу нь хүний дотоод сэтгэлийг хөдөлгөж гүн уйтгарт автуулах ер бусын бүтээл болсон. 

TWICE Jihyo - ZONE

Жихёг бие даасан цомог гаргана гэх сургаар фенүүд нь өндөр хүлээлт тавсан. Харин шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтэд тэрээр өөрийн дуу хоолойгоор онцгой бэлэг барьж чадсан.

NCT Mark - Golden Hour

Онгой хошин түүхийг өгүүлэх түүний эл бүтээл энэ оны шилдэг соло уран бүтээлийн жагсаалтад багтжээ. 

 

#мэдээ