Ганцаардмал хүмүүсийн анзааралгүй хийдэг 5 үйлдэл


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-24

Эзэнгүй арал дээр хөсөр хаягдсан эс бөгөөс хорвоо дэлхий сөнөж орь ганцаараа үлдсэн мэт ганцаардмал мэдрэмж танд үе үе хүчтэй түрэн орж ирдэг үү?. Та  өөрөө ч мэдэлгүй хүрээллээсээ зайгаа авч дараах үйлдлүүдийг байнгын давтамжтай үйлдэх болсон юм биш биз. Тэгвэл ганцаардаж байгааг тань тодотгох дараах үйлдлүүдийг мэдэж эдгэрэх орон зайгаа бүрдүүлээрэй. Та ганцаараа биш шүү…

Цахим сүлжээд хэт их цаг зарцуулах

Инстаграмм, фэйсбүүк, youtube  ухаж өөрт хэрэг үл болохуйц зүйлд цагаа зарцуулж байгаа юм биш биз. Та олон нийтийн сүлжээнд хэдий чинээ их цаг зарцуулах тусам ганцаардлыг мэдрэх болно. Бусдын амьдралын агшин хормыг илэрхийлэх зураг бичлэг өөрийг тань бодит амьдралаас салгаж мэднэ. 

Хэт олон цаг ажиллах

Ажлын төлөө л төрсөн мэт улайран ажилдаг хүмүүс ганцаардмал нэгэн байх нь түгээмэл. Та ажилдаа үнэхээр чин сэтгэлээсээ сэтгэл хангалуун ажиллаж байна уу гэвэл бодит байдал дээр үгүй байх нь олон. Учир нь зүгээр л өөрийгөө тусгаарлах оюун санаагаа өөр тийш чиглүүлэх гэсэн оролдлого гэж хэлж болно. 
Тиймээс та ажлын цагаас бусад үед хийх шинэ хоббитой болоорой. 

Эрүүл мэндээ үл хайхрах 

Эрүүл мэндээ орхигдуулж биед илрэх сөрөг шинж тэмдгүүдийг үл хайхрах нь ганцаардмал хүмүүсийн хувьд ердийн зүйл гэж хэлж болно. Тэд дасгал хөдөлгөөн хийхээс цааргалан, түргэн хоол идэж гадуур байнга хооллох нь түгээмэл. Хэрэв та дээр дурдсанчлан эрүүл мэндээ үл хайхарч буй бол яг одооноос дасгалын тогтмол хуваарь гарган, эрүүл хооллолтын хэв маягт шилжих оролдлого хийгээрэй.

Хэт мэдрэмтгий болох

Хорвоо ертөнц бүхэлдээ чиний эсрэг хөдөлж буй мэт санагдан энгийн жижиг зүйлс ч этгээд хүндэд тооцогдон сэтгэл зүйг тань барах болсон юм биш биз. Тэр бүрийд ажлаар халхавчлан өөрийн мэдрэмжээ нуух гэж оролдох нь таныг ганцаардлыг гүн рүү унагаж мэдэх. Тиймээс хүсэл эрмэлзлийг тань эргүүлэн авчрах, мэдрэмжийг тань хуваалцах тэр эрхэм хүмүүстээ цагийг зарцуулаарай. 

Юмсыг хэтрүүлэн бодох

Ганцаардал нь аливаа зүйлийг хэт эргэцүүлэн бодож, ирээдүйн эсвэл өнгөрсөн алдаануудын талаар санаа зовоход хүргэдэг. Оюун ухаан тань байнгын ачаалалтай байдаг бол ганцаардлын мэдрэмжээ эдгээх хэрэгтэй болсны дохио юм. 

 

 

#нийтлэл