Маргааш сурагчдад зориулсан "Мэргэжлээ крашлая" өдөрлөг болно


А.Номин | YOLO.MN
2023-10-23

Маргааш буюу аравдугаар сарын 24-ний өдөр Дуурь бүжгийн Эрдмийн Театрт 13 цагаас "Мэргэжлээ крашлая" өдөрлөг болно.

Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагч, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ирээдүйд үнэ цэнтэй болох ажил мэргэжил, чиглэлийг таниулах зорилготой юм.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Ирээдүйн мэргэжлээ сонгоход анхаарах асуудал, алхмуудтай танилцах
  • Боловсролын Ерөнхий Газрын болон аймгийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах
  • Тухайн орон нутгийн мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцах
  • “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдтэй танилцах
  • Оюутан болоход анхаарах зүйлс, мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн амжилттай хамрагдах боломжуудын талаар мэдээлэл авах боломжтой. 

#мэдээ