CS2-ын анхны их дуулгад "Faze Clan" түрүүллээ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-10-22

  • "Counter Strike 2"-ын анхны том тэмцээн боллоо
  • "IEM Sydney"-д "Faze Clan" түрүүллээ

Энэ жил нээлтээ хийсэн, шинэчлэгдсэн "Counter Strike 2"-ын анхны том тэмцээн болох "IEM Sydney"-д "Faze Clan" түрүүллээ.

ESL-ээс зохион байгуулдаг Intel-ын ээлжит их дуулга болох "Intel Extreme Masters Sydney 2023" энэ сарын 16-д эхэлж өнөөдөр өндөрлөв.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцсон. Тэмцээний ялагч 100 мянган ам.доллар болон "IEM Katowice 2024" их дуулгад оролцох эрхийг авсан.

  • АРАВДУГААР САРЫН СПОРТ: 3х3, CSGO-ын их дуулга, Dota-ын ДАШТ
  • “Valve” компани “Counter-Strike” цувралын шинэ тоглоомоо гаргалаа

Данийн Финн "karrigan" Андерсен ахлагчтай Европын FaZe Clan финалд Хойд Америкийн "Complexity Gaming" багийг 2-1 (Overpass 11-13, Nuke 13-10, Ancient 19-16) хожсон.

Хойд Америкийн сонгон шалгаруулалтаас тус тэмцээнд оролцсон Complexity Gaming "G2 Esports", "BetBoom Team", "Monte" багуудыг хожин финалд хүрсэн бол Faze Clan "MOUZ", "ENCE", "GamerLegion", "Natus Vincere", "Team Vitality" зэрэг дэлхийн шилдгүүдийг буулган авсан юм.

Аваргуудаас Латвийн Хэлвис "broky" Саукантс kill болон ADR-аар багаа тэргүүлсэн бол Эстонийн Робин 'ropz' Күүл, Норвегийн Хавард 'rain' Нигаард, Канадын Рассел 'Twistzz' Ван Дулкен нар удаалав.

#мэдээ