Судлаач Оюутан хөтөлбөр 10 дахь жилдээ материал хүлээн авч байна


YOLO.mn | YOLO.MN
2023-10-22

IRIM судалгааны хүрээлэнгээс “Уур амьсгалд тэсвэртэй хөгжилд ЗАЛУУСЫН ОРОЛЦОО“ сэдвийг судлах сонирхолтой 3 болон түүнээс дээш курсийн оюутнуудыг "Судлаач Оюутан" сайн дурын хөтөлбөрт бүртгэж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүйд суралцана.
  • Мэргэжлийн судлаач нараас суралцах, ментортой болох, танилын хүрээгээ тэлнэ.
  • Судалгааны ур чадвараа сайжруулан эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны ажил бичихэд дэмжлэг авна.
  • IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломж нээнэ.

Тавигдах шаардлага:

  • Судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэл сонирхолтой байх
  • Голч дүн 3.0-аас дээш
  • Видео контент бүтээх сонирхолтой байх
  • Хөтөлбөрийн турш цагаа зарцуулах боломжтой байх

Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг

https://forms.office.com/r/WgjZ9xexdD холбоосоор бөглөнө үү.

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 23:59 цаг

Цахим өргөдөлд үндэслэн шалгаруулалт хийгдэх бөгөөд зөвхөн тэнцсэн оролцогчидтой холбоо барьж шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.

Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй.

 

 

#мэдээ