Өөрийн хүчээр тэрбумтан болсон америкчуудын тоо нэгээр нэмэгдэх нь


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-10-18

Тэйлор Свифтийн "Eras Tour" аялан тоглолтын баримтат кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийхээсээ өмнө урьдчилсан захиалгаар 100 сая ам.доллар олжээ

Өдгөө 33 настай Тэйлор Свифт өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй болоход ойртоод байна. Түүнчлэн тэрбээр миллениал үеийн төлөөлөл дундаас криптовалют, "meme" хувьцаанаас хөрөнгөө босгоогүй цөөн хэдэн магнатуудын нэг гэдгээрээ онцгойрч байна.

Түүний "Eras Tour" аялан тоглолтын баримтат кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийхээсээ өмнө урьдчилсан захиалгаар 100 сая ам.доллар олсон бөгөөд ирэх долоо хоногуудад орлого нь хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж. Харин аялан тоглолт нь аль хэдийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой цуврал тоглолт болоод зогсохгүй зөвхөн тасалбарын борлуулалтын орлого нь дөрвөн тэрбум ам.доллар хүрэх гэж байна.

Ихэвчлэн бага, дунд орлоготой залуу америкчуудын бүрдүүлж өгсөн Тэйлор Свифтийн их хөрөнгө томоохон үүрэг хариуцлагыг дагуулан ирж буй. “NFL”-ийн үзэгчдийн тоог нэмэхээс эхлээд бүхэл бүтэн АНУ-ын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан түүний маркетингийн хүчин чадал асар их ч тэрбээр сайн үйлсийн төлөө томоохон алхам хараахан хийгээгүй байна.

40-өөс доош насны тэрбумтнуудын клубт Тэйлор Свифт цор ганц "артист-энтрепренер" биш ч “Z” үеийн болон миллениал шүтэн бишрэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн үйл хэрэгт манлайлан оролцоход хамгийн тохиромжтой цаг түүнд ирээд байгаа аж.

 

#мэдээ