Парламентын мэтгэлцээний тэмцээн зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-10-17

Оюуны хөгжлийн "гэрэгэ" клубийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох 15 дахь удаагийн парламентийн мэтгэлцээний тэмцээн зарлагдлаа.

Зорилго:

Жил бүр Оюуны хөгжлийн Гэрэгэ клубээс уламжлал болгон зохион байгуулдаг анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох парламентийн мэтгэлцээний тэмцээн нь дотоодийн их, дээд сургуулийн 1 болон 2-р тувшний оюутнуудын дунд зохион байгуулж буйтай холбоотойгоор оюутны цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын тувшинд өрсөлдөх ур чадвар, өөрийгөө зөв боловсон илэрхийлэх чадварыг дээшлүүлэхэд оршино.

Тэмцээний зохион байгуулагч:

Еренхий зохион байгуулагч: Оюуны хөгжлийн Гэрэгэ клуб
Хамтран зохион байгуулагч: Илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний Best клуб

Хамрах хүрээ:

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бух их, дээд сургуулийн 1 болон 2-р түвшний өдрийн ангийн оюутнууд

Тэмцээнд тавигдах шаардлага:

  •  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бух их дээд сургуулийн 1 болон 2-р дамжааны түвшний байх
  •  Парламентийн мэтгэлцээний дүрмийн мэдлэгтэй байх
  • Цаг баримтлах
  • Багийн болон хувийн зохион байгуулалтаа хангасан байх
  • Шүүгчийн шийдвэрийг хүндэтгэх
  • Мэтгэлцэгчийх ёс зүйг баримтлах

Тэмцээн зохион байгуулагдах газар, хугацаа, бүртгэл:

  • Тэмцээний бүртгэл: 2023.10.09 - 2023.10.20-ны өдөр 17:00 цаг хүртэл
  • Техникийн зөвөлгөөн: 2023.10.20-ны өдөр 17:00 цагт "Шихихутуг их сургууль"-ийн 201 тоот ангид болох ба техникийн зөвөлгөөн дээр тэмцээний шийдлийг зарлана
  • Тэмцээн: 2023.10.28-ны өдөр өглөөний 09 цагт МУИС-ийн 2-р байр

Тэмцээний шагналын сан:

  • 1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
  • 2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
  • 3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

Доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdO9hRuQRQ4YcaK0tCaaIFuhsCpNfHmhrc2LAHVnpkIuJfog/viewform

Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг

9953-5239, 9491-9357 утаснаас лавлана уу.

 

#мэдээ