Ulaanbaatar баг 3х3 сагсан бөмбөгийн их дуулгад анх удаа түрүүллээ


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2023-10-15

  • 3х3 сагсан бөмбөгийн их дуулга "Shanghai Masters 2023" боллоо
  • Тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг түрүүллээ
  • Тэд 3х3-ын их дуулгад түрүүлсэн анхны монгол баг болов

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Shanghai Masters 2023" Хятад улсад боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг түрүүллээ.

Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Марко Дугосия, Стив Сер нарын бүрэлдэхүүнтэй монгол баг 3х3 сагсан бөмбөгийн их дуулгад анх удаа түрүүлсэн нь энэ юм.

Мадагаскарын "Antananarivo", Хятадын "Wuxi" багуудыг хожиж финалд шалгарсан Ulaanbaatar Сербийн "Liman Huishan NE багийг" эцсийн мөчид 19-21 харьцаагаар хожсон.

Монголын шигшээ баг Азийн наадмаас багийн спортоор медаль хүртлээ
АРАВДУГААР САРЫН СПОРТ: 3х3, CSGO-ын их дуулга, Dota-ын ДАШТ
"Sansar MMC Energy" баг Ченду их дуулгад оролцох эрхээ авлаа
Тэд "Shanghai Masters" тэмцээнд чансаагаараа 5-т жагсаж байсан бөгөөд хэсгийн шатанд Сербийн "Partizan", Японы "Shinagawa CC EXE" багуудыг илүүрхсэн юм.

"Ulaanbaatar MMC Energy" баг энэ онд

  • Cebu Masters 2023 - Тавдугаар байр
  • Lausanne Masters 2023 - Есдүгээр байр
  • Edmonton Msters 2023 - Тавдугаар байр
  • Macau Masters 2023 - Дөрөвдүгээр байр
  • Utsunomiya Masters 2023 - Аравдугаар байрыг тус тус эзлээд байв.

Masters тэмцээний дүрмийн дагуу түрүү баг 40 мянган ам.долларын эзэн болсон бол дэд байр 30 мянган ам.доллар авна.

Монголын багуудаас дэлхийн чансаагаар Ulaanbaatar-ын араас ордог "Sansar MMC Energy" баг маргааш эхлэх "Al Bidda Park 2023" Challenger тэмцээнд оролцоно. Тэмцээний эхний гурван байрт орсон баг "Manama 2023" мастерс тэмцээнд оролцох эрхтэй болно.

Монгол улсыг төлөөлдөг тус хоёр баг хоёул энэ сарын 21-22-д болох "Chengdu 2023" мастерст оролцох учиртай. Тус тэмцээнд амжилттай оролцохоос үл хамааран "Wuxi 2023" мастерс мөн арваннэгдүгээр сард тэднийг хүлээж байна.

Эдгээр мастерс ангиллын тэмцээний үр дүнгээс хамааран багууд арванхоёрдугаар сард Саудын Арабт болох финалд оролцох эрхээ авна. Финал хүртэл ердөө таван их дуулга дутуу байна.

 

#мэдээ