Салалтын үндсэн 3 шалтгаан


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-10-09

Хайр дурлал бүр үлгэр шиг аз жаргалтай төгсдөггүй. Олон хосуудын салалтын шалтгаан өөр өөр байдаг ч  хосуудын нийтлэг салах шалтгаан болдог 3 хүчин зүйлсийг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. 

Хөндий, хүйтэн харилцаа

Хосуудын анхаарах ёстой зүйлсийн нэг бол хоорондын харилцаа. Хайртай хүний чинь сэтгэл хөдлөл багасаж, чамд өгөх халамж, хандлага таагүй санагдаж жижигхэн үйл хөдлөл нь ч өөрчлөгдөөд нэг л хүйтэн болчихсон мэт санагдах нь бие биедээ итгэх итгэл, мэдрэмжид нөлөөлдөг байна.

Худал, хуурмаг

“Жижигхэн зүйл юм чинь яах вэ дээ” гээд худлаа ярих үеүд амьдралд олонтоо тохиолддог. Жижигхэн зүйлс нийлж томорсоор хосуудын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаан үүсэж, асуудал руу биш хүн рүү, өнгөрсөн рүү анхаарлаа хандуулж эхэлдэг.

Санхүүгийн зөрчилдөөн

Санхүүгийн маш олон зөрчилдөөн байдаг ба энэ нь цаашлаад эдийн засгийн хүчирхийлэл болж хувирах магадлалтай. Тиймээс хосын харилцаандаа санхүүгийн төлөвлөлт хийж сураарай.  

Дүгнээд хэлэхэд дээрх 3 шалтгаан нь хосуудын салах болсон нийтлэг шалтгаанууд бөгөөд хос бүрд эдгээр зүйлс тохиолдохгүй гэдгийг санаарай.

Эх сурвалж: awarenessact.com

 

#нийтлэл