Дуучин Мэрай Кэри Зул сарын аялан тоглолтоо ирэх сард эхлүүлнэ


Сондор | YOLO.MN
2023-10-04

Дуучин Мэрай Кэри өнгөрсөн даваа гаригт өөрийн твиттер хуудаснаа "Merry Christmas One and All tour" нэртэй өвлийн аялан тоглолтоо удахгүй эхлүүлэх гэж буйгаа зарлажээ.

Нийт 13 газарт тоглох аялан тоглолтынхоо талаар тэрбээр “Хүйтэн цаг агаарт хүмүүст халуун дулааныг мэдрүүлэх ажил маань эхэлж байна. Зул сарын баярыг угтан аялан тоглолтоо эхлүүлэхээр боллоо" гэжээ.

Аялан тоглолт 11-р сарын 15-нд Калифорни мужийн Хайланд хотоос эхэлж, Лос-Анжелес, Детройт, Чикаго, Филадельфи зэрэг бусад хотуудад үргэлжилсээр 12-р сарын 17-нд Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарденд дуусна.

Түүний тоглолт "Зул сарын баяраар миний хүсэж буй бэлэг бол чи" /All I Want for Christmas Is You/ хэмээх бүх цаг үеийн амжилт эвдсэн адартай хит дууг багтаасан сонгодог бүтээлүүдийн цуглуулгаас нь бүрдэх юм.

Тоглолтын тасалбарыг аравдугаар сарын 5-ны Пүрэв гарагийн 10:00 цагаас эхлэн худалдан авах боломжтой.

Эх сурвалж: USA Today

#мэдээ