ВИДЕО: Өнгөт арьст охинд медалийг нь өгөөгүй үйлдэлдээ гимнастикийн холбоо уучлалт гуйжээ


Сондор | YOLO.MN
2023-10-02

2022 оны 3-р сард Дублинд болсон Гимнастикийн тэмцээнд медаль гардуулж байсан албан тушаалтан өнгөт арьст охиныг арьс өнгөөр ялгаварлан, медалийг нь зүүлгүй алгасаж буйг харуулсан видео саяхан олонд ил болсон.

Ирландын Гимнастикийн холбооноос болон холбогдох хүмүүс үүнд ямар нэгэн уучлалт гуйгаагүй удсаныг охины ээж хэлж байлаа.

Тус бичлэг олон нийтийн сүлжээнд тарснаас хойш түмний дургүйцлийг төрүүлсэн ба энэ нь спорт дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хүлээн зөвшөөрөх өнгө аяс байгааг илтгэж,  уучлалт гуйхгүй гүрийх нь үүний эсрэг тэмцэхээс татгалзсан гэж охины гэр бүлийнхэн мэдэгджээ.

Бичлэгт шүүгч гимнастикчин хүүхдүүдэд медаль гардуулж байхдаа цорын ганц өнгөт арьст охиныг алгасан, үл тоомсорлож байгаа нь харагдах аж. Охин эвгүй байдалд орж, эргэн тойрноо харж зогсоход дэргэд нь зогсож байсан охид ч гайхаж байв. Гэрэл зурагчин, дасгалжуулагч болон бусад албан тушаалтнууд ч уг үйлдлийг анзаараагүй эсвэл анзаарсан ч хөндлөнгөөс ямар нэгэн үйлдэл хийхгүй байв.

Ирландын албаны хүмүүс хэвлэлийн хурал хийхээс татгалзаж, болсон явдлыг гэр бүлийн хооронд үүссэн хувийн маргаан мэтээр тайлбарласан гэж гимнастикчийн ар гэрийнхэн мэдэгдэв.

“Охиныг минь ямар ч өрөвдөх сэтгэл байгаагүй, надад энэ нь бодит биш юм шиг санагдаж байлаа. Тухайн үед болсон үйл явдлыг харах нь надад аймшигтай байсан. Ямар ч спортод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл байх ёсгүй” гэж ээж нь хэлжээ. Харин холбогдох албаныхан гаргасан үйлдэлдээ саяхан уучлалт гуйжээ.

Эх сурвалж: The Guardian

#мэдээ