Lisa YG энтертайнментын 40 сая долларын гэрээ байгуулах саналаас татгалзжээ


YOLO.mn | YOLO.MN
2023-09-19

Blackpink хамтлагийн YG энтертайнменттай хийсэн гэрээ өнгөрсөн сард дууссан билээ. Харин гэрээгээ сунгах талаар тодорхой мэдээ гараагүй байгаа юм.  

Star News сэтгүүлээс Lisa -г YG энтертайнментын 40 сая долларын гэрээ байгуулах саналаас татгалзсан талаар мэдээлэв. Мөн түүнийг гадаадад, тэр дундаа Тайландаас хэдэн арван сая долларын үнийн санал авсан байх магадлалтай гэжээ. Гэрээний хэмжээ нь 50 тэрбум вон (ойролцоогоор 37.7 сая ам.доллар) болох юм.  

Lisa YG энтертайнментын анхны саналаас татгалзсан бол одоо тэрээр 2 дахь удаагаа татгалзаж байна гэх батлагдаагүй мэдээ цахим орчноор тархаад байна.   

#мэдээ