Интроверт хүмүүст тохирох 10 Мэргэжил


YOLO.mn | YOLO.MN
2023-09-18

Өдөр тутмын нийгмийн амьдралдаа олон хүнтэй харилцахаас илүү чимээгүй орчинд төвлөрч ажиллах хүсэлтэй интроверт хүмүүст тохирох 10 мэргэжлийг танилцуулъя.  

Хуульч 

Судалгаагаар интроверт хүмүүсийн 64 хувь нь, экстраверт хүмүүсийн 36 хувь нь хуульч мэргэжилтэй байдаг.Өмгөөлөгч, хуульчид ихэнх цагаа хэргүүдийг нягтлан судалж бичихэд зарцуулдаг. Тиймээс нягт нямбай интроверт хүмүүс хуульч болбол ирээдүйтэй.  

Зохиолч 

Дотогшоо хүмүүс ихэвчлэн илүү гүн бодож түүнийгээ илэрхийлж бичих чадвартай байдаг. Тиймээс ажигч, ухаалаг интроверт хүмүүс энэ чадвараа хөгжүүлбэл ирээдүйтэй. 

Санхүүгийн мэргэжилтэн 

Санхүүгийн чиглэлээр сурч төгссөнөөр даатгалын агентлаг, эрүүл мэндийн байгууллага, зээлийн үйлчилгээний компани, томоохон байгууллагуудад ажиллах боломжтой. Тэд хүмүүстэй харьцахаас илүү бүх төрлийн санхүүгийн бүртэл тооцоог хөтөлж, компьютер дээр ганцаараа ажилладаг. 

Видео эдитор 

Видео эдитор нь хүмүүстэй байнга харьцдаггүй. Тэд ихэнх хугацааг програмууд дээр ажиллаж өнгөрөөдөг. Тиймээс интроверт хүмүүсийн хувьд төгс ажил юм. 

Программист

Энэ талбар нь маш их төвлөрөл, чимээгүй байдлыг шаарддаг. Тиймээс программист кодчилолоор мэргэших нь ирээдүйтэй.

Судлаач 

Судлаачдын хамгийн чухал ур чадвар нь бичгийн харилцаа болон бие даасан байдал юм. Тиймээс интроверт хүмүүс өөрийн сонирхсон салбарт судалгаа шинжилгээний бүтээл туурвивал давуу тал болно. 

Сошиал медиа маркетинг, сошиал медиа менежмент  

Олон нийттэй харилцах энэхүү мэргэжил интроверт хүмүүст тохирох болов уу гэж гайхаж байна уу? Тэгвэл харин ч эсрэгээрээ бүтээлч интроверт хүмүүс энэ мэргэжилд өндрөөр үнэлэгддэг.  

Одон орон судлаач  

Одон орон судлаачид гариг, од, сар, галактик зэрэг селестиел биетүүдийг судалдаг. Тэд одон орны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд маш их цаг зарцуулдаг тул хүмүүстэй төдий их ярилцдаггүй ихэвчлэн бие даан ажилладаг. 

Архивч  

Архив бичиг хэргийн ажилчид мэдээллийг бүртгэлжүүлэх, хадгалах үүрэгтэй. Энэ мэргэжлийн хүмүүс ихэвчлэн номын сан, музей, томоохон байгууллагуудын архивд ажилладаг. Хэрвээ та энэ мэргэжлийн хүн болохыг хүсэж байвал шинжлэх ухаан, түүхийн талаар илүү гүн судлаарай.  

Амьтны асаргаа, үйлчилгээний ажилтан 

Амьтны асаргаа, үйлчилгээний ажилтны үүрэг нь хаана ажиллаж байгаагаас хамааран өөр өөр байдаг. Тэд ихэвчлэн амьтныг засах, хооллох, дасгал хийлгэх, сургах үүрэгтэй. Олон хүнтэй орчинд тухгүй байдаг интроверт хүмүүст тохирох төгс ажил юм.  

 

#нийтлэл