Энэ намрын трэнд хумс будалтууд


YOLO.mn | YOLO.MN
2023-09-17

Намар авхай айлчлан иржээ охид оо. Цэцгэн хээтэй даашинз, хурц тод өнгийн будалтаасаа салж хумсаа хэрхэн будуулах вэ гэж тээнэгэлзэн сууна уу? Тэгвэл дулаахан шаргал намартай уялдах хумс будалтын 10 санааг хүргэж байна.  

Хагдрах навчсын өнгө 

Навчсын судалтай гүн дулаан өнгийн эл будалт ямар ч загвартай төгс уусах болно. 

Нарлаг шар 

Энгийн хэрнэ цаанаа л нэг дэгжин будалтад дуртай охидод эл өнгө ихээхэн таалагдах биз ээ 

Тансаг зэсэн өнгө  

Намар оройн дулааныг илтгэх зэсэн өнгийн будалт онцгой харагдах болно. 

Рок нот 

Есдүгээр сарыг төлөөлөх үг рок хэмнэл шүү. Намрын хөг эгшигт төгс зохицох будалт гарцаагүй рок нот юм.  

Гялалзсан хүрэн өнгө 

Энэ бол хэзээд хуучиршгүй хумс будалтын хамгийн төгс өнгө билээ. 

Multicolor будалт 

Дулаан хүйтэн, гүн ба цайвар өнгө төгс зохицлыг илтгэх энэхүү будалт нь энэ намрыг тренд өнгө юм.  

Гүн хөх 

Есдүгээр сарыг төлөөлөх индранил чулуу адил гүн хөх өнгийн эл будалт таны гоо үзэсгэлэнг илүү тодотгох болно 

Цэцгэн хээ 

Цэцэгсийн энгийн зөөлөн байдлыг илтгэх дулаахан өнгийг тус будалтыг санал болгож байна 

Кофенд дурлагсад 

Есдүгээр сард кофены өдөр тохиодог. Тиймээс намрын энэ сарыг энэхүү будалт чимэх нь гарцаагүй 

Моддыг илтгэх бронз өнгө 

Ойн моддын өнгө, бяцхан амьтны дүрслэл бүхий энэ эгдүүтэй будалт охидын сонирхлыг татах нь лав. 

 

#мэдээ