Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #13 Dartmouth College


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-09-12

Дартмут коллеж нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тоонд зүй ёсоор орпог нэр хүндтэй сургуулиудын нэг юм.  Ivy league-ын жагсаалтад байдаг тус сургууль нь АНУ-ын Нью Хэмпширийн Ганновер хотод байрладаг ба 1769 онд байгуулагдсан баялаг түүхтэй сургууль аж. Шилдэг коллежийн 2022-2023 оны хэвлэлд Дартмут коллеж 12-т жагссан. 

Жил бүр өргөдлөө илгээсэн сурагчдын 6% нь тэнцдэг өрсөлдөөн ихтэй сургууль. Нийт 4556 бакалаврын оюутнуудтай. 

Дармут коллеж нь 160 гаруй клуб, оюутны холбоотой учир оюутнууд өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлс сурах орчин бүрдсэн. Тус улсын хамгийн эртний бөгөөд хамгийн том коллежийн зугаалгын клуб болох Outing Club нь Дартмут дахь хамгийн алдартай оюутны байгууллага юм. Тэд сургалт, гадаа өдөрлөг, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн Дартмут бол BASIC програмчлалын хэлний унаган газар юм.

Оюутнуудын 50 гаруй хувь нь дэлхийн 20 гаруй оронд хөтөлбөрт хамрагддаг. Дартмутын нэр хүндтэй төгсөгчдийн тоонд Теодор Гейзел (Доктор Сьюсс гэгддэг), "Grey’s anatomy" телевизийн шоуг бүтээгч Шонда Раймс, АНУ-ын Сангийн сайд асан Тимоти Гейтнер нар багтжээ. "Animal house" сонгодог инээдмийн кино нь Дартмут дахь ахан дүүсийн цуврал түүхээс сэдэвлэсэн.

Багшаар хамгийн сайн сургууль #5
Хамгийн сайн сургалтын нийгэмлэгтэй сургууль #9
Хамгийн үнэ цэнтэй сургууль #7
Үндэсний их дээд сургуулиуд #12
Гадаадад суралцах чиглэлээр #15 зэрэг жагсаалтад тэргүүлжээ.

Нийт 60 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой байдгаас ихэнх
оюутнууд Эдийн засаг, Улс төр, Компьютерийн шинжлэх ухаан, Математик, Инженерийн шинжлэх ухаан, Биологи, Англи хэл, Түүх гэх мэт мэргэжлээр суралцдаг.

Мөн 7 сурагч тутамд нэг багш ноогддог бөгөөд нийт ангиудынх нь 62% нь 20-иос доош сурагчтай байдаг нь багш нарыг сурагчидтайгаа тулж ажиллах боломжийг олгодог

Жилийн төлбөр нь 62,430 доллар хэдий ч сурагчдынх нь 58% нь санхүүгийн тусламж авдаг. Оюутнуудынх нь 86% нь сургуулиа ямар ч асуудалгүй төгсдөг ба төгссөний
дараа цалин нь дунджаар $66100-оос эхэлдэг байна.

Эх сурвалж: usnews.com

#нийтлэл