Аарон Пол: “Netflix” надад “Breaking Bad” киноны үлдэгдлийг төлөхгүй байгаа нь хачирхалтай


Б.Отгонбаатар | YOLO.MN
2023-09-09

Аарон Пол Netflix-ээс "Breaking Bad" киноны ашиг орлогоос авдаггүй гэж саяхан оролцсон Tonight Canada-д ярилцлага өгчээ.

Пол Tonight Canada-д өгсөн ярилцлагадаа "Би Netflix-ээс ямар ч зүйлсийн талаар үнэнээр нь тайлбар авч чадахгүй байгаа нь миний хувьд хачирхалтай хэрэг" гэж тэрээр нэмж хэлсэн.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр “Breaking Bad” цувралд хамтран тоглосон Брайн Крэнстон, Жесси Племонс нарын хамт Лос Анжелес дахь “SAG-AFTRA picked” хөдөлгөөнд тэрээр нэгдсэн.Долдугаар сард “SAG-AFTRA” нь Холливудын хамгийн том студиүдтэй хийсэн гэрээний хэлэлцээр бүтэлгүйдсэний дараа ажил хаялт зарласан.

Ажил хаялтад оролцож буй жүжигчид цалин хөлс, үлдэгдлийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ нь стрийминг үйлчилгээний үнийн өсөлтөөс болж ажилчдын буурсан гэж жагсаалд оролцож байгаа хүмүүс тайлбарлалаа.

Аарон Пол нь Жесси Пинкманы дүрийг таван улирлын турш бүтээсэн бөгөөд тус шоуны Netflix-ээр гарсан үргэлжлэл кино болох "Эл Камино"-д гол дүрээр дахин тоглосон.

Эх сурвалж: CNN

#мэдээ