Жүжигчин Ким Мин Жэ шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн мэдээ дуулгалаа


YOLO.mn | YOLO.MN
2023-09-08

Жүжигчин Ким Мин Жэгийн энтертайнментаас түүнийг есдүгээр сарын 18-нд цэргийн албанд татагдах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан  тус мэдээг дуулгаснаас гадна цэрэгт байх хугацаандаа цэргийн хамтлагт элсэнэ гэв.  Хэсэг хугацаанд уран бүтээлээрээ шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж чадахгүй болсондоо уучлал хүсэн  эрч хүчээр дүүрэн хүчирхэг нэгэн болж эргэн ирнэ хэмээн дурджээ.

Эх сурвалж: Soompi

#мэдээ