Кайли, Тимоти хоёр харилцаагаа нуухаа больж, хамтдаа олны өмнө ил гарчээ


Сондор | YOLO.MN
2023-09-06

Реалити шоуны од, тэрбумтан бүсгүй Кайли Женнер болон Холливудын жүжигчин Тимоти Чаламет хоёр үерхэж буйгаа нуухаа больж, хамтдаа олны өмнө ил гарчээ.

Тодруулбал тэд даваа гарагийн орой Лос-Анжелес дахь SoFi цэнгэлдэх хүрээлэнд 42 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй Бейонсегийн тоглолтыг хамтдаа үзэж, ихэд дотно байгаа нь бичлэгт буужээ.

Хосуудын байсан VIP хэсэгт Кайлигийн эгч Кендалл, Лори Харви, Жастин Скай, Жастин, Хэйли Бибер, Адель, Зендаяа, Ким Кардашиан нар мөн хамт байв.

Тэднийг болзож байгаа эсэх талаарх мэдээлэл таамаг төдий байсан ч ийнхүү олны өмнө ил гарснаар харилцаа нь баталгаажаад байна. Өмнө нь Кайлигийн машин Тимотигийн гэрийн гадаа зогсож байхад папарациуд зургийг нь авч байв.

Эх сурвалж: E online

#мэдээ