IHC esports баг ДАШТ-д түрүүлжээ


Б.Чимэг | YOLO.MN
2023-09-05

Монголын IHC esports баг DOTA2 төрлөөр IESF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Тэд доод хэсгийн финалын тоглолтод Киргиз улсын багийг 2:1 харьцаатай ялан, ГРАНД ФИНАЛ-д Мьянмар улсын багтай өрсөлдсөн.

Румыны Яш хотод өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тэмцээн энэ сарын 3-нд өндөрлөсөн байна.

#мэдээ