Blast-ын намрын тэмцээнд Ази тивийг төлөөлж "The MongolZ" оролцоно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2023-08-29

  • "BLAST Premier: Fall American Showdown 2023"-ын эрх олгох Азийн тэмцээн боллоо
  • Тус "5E Arena Asia Cup Fall 2023" тэмцээн Монголын "The MongolZ" баг түрүүлэв
  • CSGO-ын хамгийн том тэмцээнүүдийг зохиодог "BLAST"-ын жил бүр болдог лигийн намрын улирлын финал буюу "BLAST Premier: Fall Final 2023" арваннэгдүгээр сард болно. Тус тэмцээнд оролцох ганц багийг тодруулах "BLAST Premier: Fall American Showdown 2023" тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцохоор боллоо.

67,500 ам.долларын шагналын сантай Showdown аравдугаар сарын 4-8-ны хооронд болох бөгөөд Ази тивийг төлөөлөх багийг сонгох "5E Arena Asia Cup Fall 2023" тэмцээн өчигдөр /2023.08.28/ дууслаа.

Тэмцээнд Азийн шилдэг найман баг өрсөлдсөн ба The MongolZ хагас шигшээд нутаг нэгт "ATOX Esports", финалд Хятадын "5yclone" багуудыг хожсон юм. Финалын тоглолт 2-0 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд монгол залуус өрсөлдөгчөө Nuke болон Ancient map дээр буулгаж авав.

Хятадын баг "IEM Sydney 2023" тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцохоор боллоо
Blast-ын эрх олгох Азийн цомын тэмцээнд Монголын зургаан баг тоглоно
Монголын ATOX баг "IEM Sydney 2023"-ын урьдчилсан шатны сүүлийн эрхийг авлаа
BLAST Premier: Fall American Showdown 2023 тэмцээнд одоогоор Бразилын "Imperial Esports", Хойд Америкийн "Evil Geniuses", "Complexity Gaming" багууд уригдсан бол Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтаас "Fake Natty" баг эрхээ аваад байна.

Тэмцээнд дахин хоёр багийг урих бол сүүлийн багийг Хойд Америкийн сонгон шалгаруулалтаас тодруулна. Ялсан баг 20 мянган ам.доллар болон Данийн нийслэл Копенхаген хотод болох намрын финалд оролцох эрхийн эзэн болно.

Арваннэгдүгээр сард болох намрын финал нь 425 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд Blast-ын 2023 оны дэлхийн аваргыг шалгаруулах найман багийн тэмцээний эрхийг түрүүлсэн ганц багт нь өгнө.

#мэдээ