Сэтгэл зүйн гэмтэл авсныг илтгэх 7 шинж


YOLO.mn | YOLO.MN
2023-08-25

Жижигхэн үг, үйлдэлд л сэтгэл гэгч эмзэг эрхтэн сэвтэх нь бий.  Зүгээр дээ гэж тоохгүй орхисон ч эмзэглэл бүхэн тань  бөөгнөрсөөр таныг гэмтээж байгаа юм биш биз. Тэгвэл сэтгэл зүйн гэмтэл авсан хүнд илрэх дараах 7 шинжийг мэдээд аваарай. Хэрэв аль нэг нь илэрвээс цочирдолгүй хүлээн зөвшөөрч, эдгэрэх замыг эрэлхийлээрэй.  

Гэнэтийн уцаар, догшин авир 

Юу ч таныг догдлуулахаа больж өчүүхэн зүйлд ч бухимдаж чарлаж орилох болсон юм биш биз. Хэрэв энэ байдал удаан давтагдах болсон бол та хэдийн сэтгэл зүйн гэмтэл авчээ. Гэмтэл нь бидний төв мэдрэлийн системд нөлөөлдөг бөгөөд энэ нь эцсийн эцэст бидний сэтгэл хөдлөлийн зохицуулалтыг сааруулдаг. Энэ үеийг даван туулахын тулд тайвшруулах эмчилгээнд яваарай.  

Бүх зүйлд итгэхээ болих 

Сэтгэл зүйн гэмтэл авсан хүнд илрэх удаах шинж бол юу ч сайхан сэтгэгдэл, нандин мэдрэмжээ өгөхөө болих юм. Хэнд ч итгэхээ болино гэдэг үнэндээ амьдралын үнэ цэнийг үгүй хийдэг.  

Өөрийгөө хамгаалж улайрах 

Бүх зүйлд өөрийгөө зөвтгөж эс бөгөөс өрөвдөж шүүмжлэх нь сэтгэл зүйн гэмтэл авсан хүнд илрэх шинж юм.  

Нийгмийн харилцаанаас ухрах 

Хүмүүстэй холбоо харилцаа тогтоох нь танд хамгийн үзэн ядмаар зүйл болж хувирсан юм биш биз. Хэрэв тийм бол энэ нь сэтгэл зүйн гэмтэл авсны ноцтой илрэл юм шүү. 

Харилцаагаа сүйтгэх

Сэтгэл зүйн гэмтэл авсан хүнд илрэх удаах шинж бол найз нөхөд, гэр бүл, хайр сэтгэлийн харилцаагаа үргэлж үгүйсгэн дордуулах явдал. Энэ шинж тэмдгийг хэрхэвч удаан үргэлжлүүлж болохгүй. 

Сэтгэл санаа үргэлж тогтворгүй байх 

Таван хормын зайтай уйлж, инээж, орилж, тайвширч түмэн янзын сэтгэл хөдлөлийг нэг дор үзүүлж байгаа юм биш биз. Сэтгэл зүйгээ хянах чадваргүй байх нь нийгмийн амьдралд асуудал үүсгэдэг.  

Бүх зүйлээс өө эрэх  

Таны амьдралд хэчнээн сайн зүйл тохиолдсон ч гэсэн үргэлж ямар нэг өө олж харсаар байгаа бол та сэтгэл зүйн гэмтэлтэй гэсэн үг.   Энэ бүхэн сөрөг өөрчлөлтийг даруй эдгээхгүй бол таны танигдахааргүй нэгэн болгож хувиргаж магад.

Бусдын гаргасан таагүй авир, амьдралаас авсан хүн цохилтын ул мөр сэтгэлд тань гэмтэл үүсгэх нь их. Тиймээс хэнд ч өөрийн хамгийн эмзэг, нандин зүйлээ гэмтээх боломжийг бүү атгуул.  

#нийтлэл