ХБК-ийн 2017-2018 оны ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ


Үжин | YOLO.MN
2017-01-03

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн уралдаант шалгаруулалт энэ сарын 09-нд эхэлнэ.

Ирээдүйн авьяастнуудыг нээн илрүүлж, илүү чадварлаг мэргэжилтэн болгохын төлөө хичээн ажилладаг тус сургууль дараах мэргэжлээр элсэлт авна.

1. 1-р ангид /2011 онд төрсөн хүүхдүүд/
Төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл /альт/, морин хийл /виолончель/ хөгжмийн мэргэжлээр

2. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/
Үндэсний хөгжмөөр морин хуур, хуучир, их хуур, ятга, шанз, ёочин, эвэр бүрээ, ардын бишгүүр,баялаг бишгүүр, лимбэ хөгжмүүд ба контрбасс хөгжмийн мэргэжлээр

3. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/
Үлээвэр хөгжмөөр флейт, гобой, кларнет,фагот, труба, валторн, тромбон, туба хөгжмүүд ба цохивор хөгжмийн мэргэжлээр

4. 6-р ангид /одоо 5-р ангид сурч байгаа сурагчдаас/ сонгодог бүжгийн мэргэжлээр

5. Коллежийн 1-р курсэд /одоо 12-р ангид сурч байгаа сурагчдаас/ циркийн мэргэжлээр элсэлт авна.

Элсэгч нь бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх /асран хамгаалагчийн/, элсэлтийн хураамж 10000 төгрөг зэргийг бүрдүүлэх шаардлагатай.

Мэргэжлийн шалгалт 3 шаттай явагдана. Элсэгч нь өөрийн биеэр ирж бүртгүүлэн 1-р шатны шалгалтад орох ба тухай шатны шалгалтад тэнцсэн сурагчид дараагийн шатны шалгалтад орно. Мэргэжлийн 3-р шатны шалгалтад тэнцсэн сурагчид энэ сарын 16-наас ирэх сарын 10-нд мэргэжлийн болон хөгжмийн онолын бэлтгэл сургалтад хамарч шалгалт өгнө.

Мэргэжлийн шалгалтад тэнцсэн үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, сонгодог бүжгийн мэргэжлээр элсэгчдээс 5-р ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд монгол хэл, математикийн хичээлээр шалгалт авна. Ерөнхий эрдмийн 2 хичээлийн шалгалтад хангалтгүй дүгнэгдсэн сурагчдыг элсүүлэхгүй болно.

Мэргэжлийн шалгалтыг дараах үзүүлэлтүүдийн дагуу авах ба үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлнэ.

1. Хөгжмийн мэргэжлээр элсэгчид

  • Хөгжмийн сонсгол
  • Ритм-хэмнэл
  • Хөгжмийн тогтооц
  • Бие эрхтний тохиромж

2. Бүжгийн мэргэжлээр элсэгчид

  • Хөгжмийн сонсгол
  • Ритм-хэмнэл
  • Хөдөлгөөний эвсэл
  • Бие эрхтний тохиромж /10 үзүүлэлттэй/

3. Циркийн мэргэжлээр элсэгчид

  • Хөгжмийн сонсгол
  • Хөдөлгөөний эвсэл
  • Бие эрхтний тохиромж
  • Сэтгэн бодох чадвар

Мэргэжлийн болон хөгжмийн онолын бэлтгэл хичээлийн шалгалтад авсан нийлбэр дүнгээр жагсаалт гарган, элсэлтийн хяналтын тоонд багтсан сурагчдад суралцах эрхийн бичиг олгоно. Суралцах эрхийн бичиг авсан сурагчид 2017 оы 08-р сарын 29-30-ны хооронд бүртгүүлэн тус сургуульд элсэн суралцана.

Элсэлт 2017 оны 01-р сарын 09-өөс 2017 оны 02-р сарын 15-ны хооронд явагдана.

I шат

    2017 оны 01 сарын 09,10, 11-нд
    09.00-13.00 цаг
    14.00-17.00 цаг

II шат

    2017 оны 01 сарын 12, 13-ны өдрүүдэд
    09.00-13.00 цаг
    14.00-17.00 цаг

III шат

    2017 оны 01 сарын 14-ны өдөр
    09.00-13.00 цаг
    14.00-17.00 цаг

Бэлтгэл хичээл
2017 оны 01 сарын 16-наас 2017 оны 02-р сарын 10-ны хооронд

Ерөнхий эрдмийн хичээлийн шалгалт
2017 оны 02-р сарын 10-ны өдөр
10.00 цагт

Бэлтгэл хичээлийн шалгалт авах
2017 оны 02-р сарын 13-ны өдөр
Элсэлтийн шалгалтын дүн 2017 оны 02-р сарын 13-15-ны хооронд гарна.